ЦЭРГИЙН АЛБА ХААСНЫ ТЭТГЭВЭРТ ҮДЭН ГАРГАЖ ӨГЛӨӨ

Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Л.Баатарчулуун, ээлжийн дарга, дэд хурандаа Х.Онцгойбаяр нар нь ШШГБ-д тасралтгүй 30 орчим жил хоёргүй сэтгэлээр зүтгэж, хуулийн хэрэгжилтийг хангах ажилд өөрсдийн залуу нас, мэдлэг ур чадвараа дайчлан ажиллаж ШШГЕГ-ын даргын тушаалаар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөгдлөө.

Алба хаагчид жагсан чөлөөлөгдсөн алба хаагчдад хүндэтгэл үзүүлж, газрын дарга, дэд хурандаа Л.Эрдэнэбат дурсгалын зүйл гардуулан өгөв.

 Хоёр ахмад настныхаа цаашдын ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button