“КОФЕТОЙ ӨГЛӨӨ” УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

       Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинээр томилогдсон алба хаагчдад төрийн албан хаагчийн ёс зүй, хэм хэмжээ, байгууллагын түүхэн замнал, соёл зэргийг сурталчлан таниулах, ахмад үеийнхний ажлын арга барил, туршлагаас суралцаж, ажил хөдөлмөртөө уялдуулан хэрэгжүүлэх, цаашид тогтвор суурьшилтай ажиллах урам зоригийг бий болгох зорилгоор 2022 оны 07 дугаар сарын 06-ны 06:30-09:00 цагт Дорнод аймгийн “BOOK & COFFEE” кофе шопод өглөөний уулзалт арга хэмжээг зохион байгуулсан.

    Уулзалт арга хэмжээнд тус газрын ахмад настан бэлтгэл ахмад Б.Наранбаатар, бэлтгэл ахлах ахлагч Ч.Баярсайхан, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Х.Соёлмаа нар урилгаар хүрэлцэн ирж оролцсон.

   Уулзалтын хүрээнд:

    – Газрын дарга, дэд хурандаа Л.Эрдэнэбат шинээр томилогдсон алба хаагчид болон урилгаар хүрэлцэн ирсэн зочдод ажил хөдөлмөрийн амжилт хүсэж, арга хэмжээг нээсэн.

    – Сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад П.Шинэ-Учрал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын болон Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын түүхэн замнал, үүсэл хөгжлийн талаар,

   – Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Х.Соёлмаа “Төрийн албан хаагчийн ёс зүй, хэм хэмжээ” сэдвээр тус тус илтгэл тавьсан.

    – Ахмад настан бэлтгэл ахмад Б.Наранбаатар, бэлтгэл ахлах ахлагч Ч.Баярсайхан нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг сонгон ажилласан түүх, ажлын туршлага, дурсамжаас хуваалцаж, чөлөөт ярилцлага явуулсан байна.  

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button