ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ӨДРӨӨР БЭСРЭГ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь алба хаагчид болон ахмад үеийн эргэх холбоог сайжруулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, монгол уламжлалаа олон нийтэд сурталчлах, цаашид байгууллагаараа бахархах, өв соёлоо хайрлан хүндэтгэх үзэл бодлыг төлөвшүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Бэсрэг наадам” зохион байгууллаа.

     Энэ үеэр ажиллах хугацаандаа хуулийн хэрэгжилтийг ханган, улс орныхоо аюулгүй байдлын төлөө чин шударгаар зүтгэсэн ахмад настан болон өнөөдөр хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаа алба хаагчдыг Төрийн дээд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, аймаг орон нутгийн болон газрын даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулжээ.  

     Бэсрэг наадмын хүрээнд үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, гүйлтийн тэмцээнийг тус тус зохион байгуулж, шилдгүүдээ тодруулан шагнаж урамшуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button