Оны шилдгүүд

         Ярин овогт Борчулууны Наранбаатар нь 1980 онд Сүхбаатар аймгийн Баруун-урт суманд төрсөн, эрх зүйч мэргэжилтэй.

        1987-1997 онд Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, 2006-2011 онд Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийг тус тус төгссөн.

            Бүргэд овогт Нямдаваагийн Мөнхтуяа нь 1987 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эмэгтэй, халх, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй.

           1994-2004 онд Дорнод аймгийн Чойбалсан сумын 10 жилийн дунд сургуулийг, 2005-2009 онд Дорнод их сургуулийг тус тус төгссөн.

            Цэндмээрэн овогт Хадбаатарын Борчулуун нь 1979 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, нягтлан бодогч мэргэжилтэй.

            1987-1997 онд ерөнхий боловсролын сургуулийг, 1998-2002 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг тус тус төгссөн.

             Х.Борчулуун нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2003 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/338 тоот тушаалаар Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ахлах нягтлан бодогчоор томилогдон тасралтгүй ажиллаж байна.

          Авгачуул овогт Цэрэндуламын Дэлгэрмаа нь 1978 онд Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, эмэгтэй, барга, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй.

            1986-1994 онд ерөнхий боловсролын сургуулийг, 1997-2001 онд Түшээ ХЭЗД сургуулийг тус тус төгссөн.

Back to top button