Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц”-ийн хүрээнд харааны бэрхшээлтэй иргэдэд хоригдол, хоригдогч, баривчлагдсан хүнтэй уулзах эргэлт, уулзалтын хуваарь, захидал, илгээмж болон ахуй хангамж үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэх зорилгоор брайл үсгээр хэвлэн байршууллаа.
Мөн иргэд дээрх мэдээллийг QR уншуулан авах боломжийг бүрдүүлэв.