Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан

 Цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх арга хэмжээний хүрээнд: 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Төрийн үйлчилгээний цахим машин /ТҮЦ/, Төрийн үйлчилгээний нэгдсэн портал www.emongolia.mn цахим хуудаснаас Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй тухай тодорхойлолт, суллагдсан иргэдийн лавлагааг авах боломжийг бүрдүүлсэн. 

         Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу иргэд, олон нийт Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөртэй эсэх тодорхойлолтыг  2025 оны 6 дугаар сарын  байдлаар 52 иргэн, үүнээс 121 аж ахуйн нэгж лавлагаа авсан. 

      

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд хүлээн авсан нийт 9 өргөдөл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар өргөдөл гомдол байна.


Иргэдийн аюулгүй, амар тайван байдлыг хангах арга хэмжээний хүрээнд: 

Хорих ялын хугацаа дуусахаас өмнө хоригдлыг нийгэмд гаргахад бэлтгэх, суллагдсаны дараа дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, суралцах, ажил хөдөлмөр эрхлэх дадал хэвшүүлэх, гэр бүлийн харилцаанд бэлтгэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн “Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр”-ийг Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвтэй хамтран боловсруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/167, А/233 дугаар хамтарсан тушаалаар батлуулсан. 

 

 Хоригдлыг суллагдахад бэлтгэх зорилгоор Дорнод аймаг дахь ШШГГ болон Өмнөговь аймгийн Ханбогд сумын ШШГХ-т “Хоригдлыг суллахад бэлтгэх байр”-ийг барьж бэлтгэн тохижуулж, нийгмийн харилцаа, амьдралд гарахад бэлтгэх, дадлага олгох сургалтыг зохион байгуулж байна. 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын СХНХМДАХ ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч У.Сонинбилэгт

Хаяг, утасны дугаар:
Дорнод аймагийн Хэрлэн сумын 4 дүгээр баг 
(Утас: 80574411)

Add comment

reload, if the code cannot be seen