Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Зүүн бүсийн албадан эмчилгээний төвд эмчлүүлэгчдийн эмчилгээний үр дүнг ар гэрт нь танилцуулах зорилгоор “Хайраар дүүрэн гэр бүл” үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ үеэр эмчлүүлэгчид болон тэдний гэр бүлийнхэнд эмчилгээ дууссаны дараа анхаарах зүйлс, дахин архинд донтохоос сэргийлэх талаар мэдээлэл өгсөн юм.