Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “100 сая мод тарих хөтөлбөр”-ийн хүрээнд Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, ахмад настнууд тус аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 70 ширхэг чацаргана, 7000 ширхэг улиас мод тарилаа.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын СХНХМДАХ ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч У.Сонинбилэгт
Хаяг, утасны дугаар:Дорнод аймагийн Хэрлэн сумын 4 дүгээр баг (Утас: 80574411)