Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн номын санд “Мөрөөдөгч найзууд” сайн үйлсийн аян зохион байгуулдаг бүсгүйчүүд 50 гаруй нэр төрлийн ном хандивлалаа.
Номууд нь эмчлүүлэгч нарын сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэх, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, нийгмийн харилцааг сайжруулах зэрэг олон талын чухал үүрэгтэй.
Та бүхэнд гүн талархал илэрхийлж, сайн үйлс тань улам дэлгэрэхийг хүсье.