“ЭРҮҮЛ НИЙГЭМ, ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тус аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын удирдлага, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан архидалтаас шалтгаалсан гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодитой шийдэл тодорхойлох зорилгоор “Эрүүл нийгэм, хариуцлагатай иргэн” сэдэвт хэлэлцүүлгийг хамтран зохион байгууллаа.

       Хэлэлцүүлэгт Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хошууч Л.Бат-Эрдэнэ панелистаар оролцож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанаас зохион байгуулж буй “Сонор сэрэмж” аяны талаар танилцуулж, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллийн асуултад хариуллаа. Мөн сэтгэл зүйч, дэслэгч А.Оюундарь Зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга мэдээлэл хийв.

      Аймгийн Засаг дарга Ш.Ёл дүгнэж хэлсэн үгэндээ Зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн өргөтгөлийг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж, энэ асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд уламжилж, шийдвэрлүүлэх талаар хүсэлт хүргүүлэхээ илэрхийллээ.


Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын СХНХМДАХ ахлах мэргэжилтэн, ахмад У.Сонинбилэгт

Хаяг, утасны дугаар:
Дорнод аймагийн Хэрлэн сумын 4 дүгээр баг 
(Утас: 80574411)


Add comment

reload, if the code cannot be seen