БАРИВЧЛАХ БАЙРЫГ ХҮЛЭЭН АВЛАА

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаар тушаалын дагуу Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас баривчлах чиг үүргийг шилжүүлэн авах ажлыг зохион байгуулсан.

           Цагдан хорих байрны дарга, ахмад Б.Ганбат Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас баривчлагдсан этгээдүүдийг хүлээн авах комиссын бүрэлдэхүүнийг ахлан ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Алтангэрэлийн хяналтад баривчлагдсан 7 этгээдийг хүлээн авахдаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ариутгал халдваргүйтгэлийг хийж, холбогдох бүртгэл судалгаа, эд зүйлсийг нэг бүрчлэн тулгаж, үзлэг нэгжлэгийг харуул хамгаалалтын алба хаагчдыг татан оролцуулж, чанартай хийн зөрчил, дутагдалгүй хүлээн авсан байна.   

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button