ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Улсын ерөнхий Прокурорын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/71 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-ын 2.4 дэх зүйлд заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар аймгийн Прокурорын газартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөний хүрээнд:

    – Прокурорын байгууллагаас ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр 2022 онд дэвшүүлсэн зорилт, түүний үр дүн, тулгамдаж байгаа болон цаашид анхаарах асуудал,

    – Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ, тэнсэх, ял хойшлуулах албадлагын арга хэмжээ, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр гарч буй хүндрэл бэрхшээл болон цаашид анхаарах асуудал,

    – Хорих ял эдлүүлэх ажиллагаа болон цагдан хорих байрны үйл ажиллагааны чиглэлээр гарч буй хүндрэл бэрхшээл болон цаашид анхаарах асуудал зэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button